Хүлээлгийн өрөөний тэмдэглэл

 

Би хүйтэн жаварт хөөгдсөөр гэртээ орж ирлээ. Харанхуйд тэмтэчсээр лаа олж, гэрэл бариад мод нүүрс холин гал өрдөв. Энэ муу гэр маань л намайг хүлээх юм даа. Өөр намайг хэн буюу юу л хүлээв гэж. Нэг модон авдар, нэг хужаа зурагт, хөнгөн цагаан данх, хөөтэй жижиг тогоо хамтдаа намайг хүлээсэн байна. Пүржийнтэй ор, угаагаагүй хэдэн аяга, зуух тойрон үхдэл царайлах тамхины ишнүүд наддаа үнэнчээ харуулах гэж хэрдээ хичээсэн бололтой. Навсархай муусайн сонингууд галд дулаацахаа хүлээн ширээн доогуур урвайцгааж байна. Угаадасны төмпөн гадуураа орос зайрмаг шиг мөсрөн гялалзжээ. Ганцхан тог муу пизда л алга байна.

Данхтай цайг аван зуухан дээр тавьж, бүлээсгээд авч уухад дотор уужран хөл дулаацав.

Гэр эзгүй уджээ. Тэр ирсэнгүй. Түүний хасын цагаан царай авдран дээрх жаазтай зурган дунд онцгой. Хэзээ ч ирэхгүй гэдгийг нь би мэдэхийн цаагуур мэдэх учир анх тэр зургийг авч хаяхаар шийдсэн ч нэг л завдсангүй, түүнээс хойш олон жил болжээ.

Орондоо орж унтахаар хэвтлээ. Намайг гэрт маань данх, зурагт, тамхины ишнүүд хүлээдэг бол би гэртээ яг тэдэн шиг хэн нэгнийг дув дуугүй хүлээнэ. Өдөр бүр, цаг бүр хүлээнэ. Шөнө орой зүүдэндээ, өдөр ажлын өрөөндөө хүлээнэ. Хэзээ, хаанаас, юугаар ирэхийг нь хүлээнэ.

Түмэн асуулт орон дээр овоорон бужигнана.

Хэзээ би чамайг харах вэ? Хэзээ бид хоёр цэцэгт хөндийд уралдан гүйж, хэзээ чи намайг хайрлан ширтэж, хэзээ би чамайг тэврэн үнсэх вэ? Хэзээ чи ирэх вэ? Хэзээ?

Гэрт ахин хүйт орж эхэлсэн тул босч галд нүүрс нэмээд ахин хэвтэв.

Хаанаас чи ирэх вэ? Өмнө, умар, өрнө, дорно дөрвөн зүгийн алинаас чи ирэх вэ? Алсын далайн чанадаас уу, хажуугийн байрнаас уу, хөдөө тал нутгаас уу, хятадаас уу, чи хаанаас ирэх вэ? Хайр, жаргал дундаас уу, хар санаанаас зугатааж уу? Элбэг дэлбэг тансаг амьдралаас чи ирэх үү эсвэл энгийн орог саарал өдрүүдээс чи ирэх үү? Галзуу халуун залуу наснаас чи ирэх үү? Өтөл буурал хожим наснаас чи ирэх үү? Хаанаас чи ирэх вэ?

Нойр нэгэнт хулжин оджээ. Өвөөгийнхөө үлдээсэн дэгтийг нөмрөн гарч морь хараад эргэн орж ирлээ. Тэнгэрт өвлийн хурц одод үй түмээрээ гялтганан, ганцаардсан намайг шоолон анивчиж байна.

Юугаар чи ирэх вэ? Хүсч тэмүүлсэн сэтгэлээр жигүүр хийн наддаа ирэх үү? Эсвэл хүйтэн дурсамж хуруундаа зүүсээр наашлах уу? Агаар зүссэн хөлөг онгоцоор айхтар цочоон гэнэт буух уу? Айлын халаад нөмөрчихөөд аальгүй зангаараа гэнэт гараад ирэх үү? Өндөр үнэтэй хаймер жийпээр өөдөө уруугүй давхиж байгаад өчигдрөө гэнэт санаад үүгээр нэг дайрах гэж ирэх үү? Алслан холдсон мөрөөдөл минь чи, ай даа, юу хөлөглөн ирэх вэ?

Хаана чи ирэх вэ? Хүсч хүлээсэн халуун сэтгэл дээр минь чи ирэх үү, эсвэл хөрч үхсэн булшин дээр минь чи ирэх үү? Амь зуулгын тэмцлийн айхтар халуун тавган дээр ирэх үү, эсвэл арчаагүй ядуу гэр оронд минь ирэх үү? Үхтлээ хадгалсан хуримын бөгжин дээр минь ирэх үү, өөр нэгний хуримын бөгж рүү шургахаар чи ирэх үү? Хаана чи ирэх вэ?

Энэ бүх асуултын хариу бол цаг хугацаа юм. Миний гэр, миний оромж, миний хашаа бол хайртыгаа хүлээн өнгөрүүлсэн миний он жилүүд, миний дурсамж, миний эрхэм баялаг билээ.

Тэр ирэх болно. Тиймээс би хүлээлгийн энэ л өрөөндөө тэмдэглэлээ бичээд хөгшрөх болно.

2009 оны 8 сарын 11

Н.Алтантөгс

 

Сэтгэгдэлүүд:

1. Далай (зочин) | 2009-08-11 12:00:16
Төгсөө жаахан логиктой бичээч ээ. Өвлийн тэнгэрт одод гялалзаж байснаа яахаараа хажуугийн горхи урсаад эхлэв ээ хахаха согтуу гар уусан юм нь гараагүй байгаа юм байна л даа
2. shur (зочин) | 2009-08-11 15:20:54
hahahahaha tiim bna
3. xarizmatika | 2009-08-11 15:54:34
Эхэлчихсэн байсныгаа сая дуусгахдаа улирлыг нь сольчихож хахаха.
4. Б.Цэцэнсод | 2009-08-11 19:33:13
itgel naidvar hamgiin suuld uhdeg...
tolgoin deerh eshlelees cnini...
5. Style_s | 2009-08-12 21:24:55
hi naizaa yasan uitgartai yum be
6. Ууудам | 2009-08-16 15:23:31
хэзээ ч ирэхгүй бол яахуу? гэхдээ хайрлаж л байсан бол хэзээ нэгэн өдөр хайргүй ч гэсэн зүгээр л сониучирхан харж ирж магад.
7. D.Tsendee (зочин) | 2009-08-21 05:02:00
Goroos alaad l tegeed hoyor guyiig n moron deeree tawaad alhsan...
/heseg hugatsaanii daraa/ tegeed l ter hvvhniig saihan yu yaj ehelsen dee. gedeg shig he he
8. Tsendee (зочин) | 2009-08-21 05:05:04
Saihan bichsen bna and mine. deedeh bol zvgeer l nargia. Dalai ooroo iim yum bichwel dalan hudalchaas dor yum bichne dee.
9. xarizmatika | 2009-08-21 05:41:36
Хэхэ би нэг паакталчихсан юм аа. Тэрийг уншаад Далай тэгсэнд би засварлачихсан юм.
10. erka (зочин) | 2009-08-21 08:57:23
ih sonin boljee.bi ih zuiliig bodloo.dalai hamgiin turuund unshjee.nadad mash ih taalagdlaa
11. Oo' haigch (зочин) | 2009-08-26 07:28:38
Hooe Dalai bna. Bi bas neg aldaa olchihloo. Geriin dotorh zuils zairmagtan ho'ldoj baisnaa yahlaaraa gal ruu nuu'rs nemdeg bilee. Nuu'rs nemj tu'lsen ger ug ni dulaahan baimaar yum aa. Tsendeed handaj heleh neg u'g bna aa. Chi bitgii gutsaa
12. Би (зочин) | 2009-08-28 07:12:47
За мөхөс би осолджээ.
13. chimgeeitgel | 2009-09-22 19:30:27
hairt ni hurdan ireesei. irsn yed ni blogoo martah shahuu bh bizee hehe.
14. Bi (зочин) | 2009-10-03 19:47:39
Ene bol zohiol.
15. solar naraa (зочин) | 2009-10-13 16:59:21
Huleelt, huleeeeeeh, aimar ug, goy sanaa bna, ted chamaig huleedeg shig chi hen negniig huleeh, amidral huleelt...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.