
Барууны шпагетти хэв маягийн хамгийн алдаршсан киноны захирал, найруулагч ба кино зохиолч. “Барууны шпагетти” гэдэг нь эх газрын Европт Баруунжсан итали гэж нэрлэгддэг, 1960-аад оны дунд үеэс барууны кино ертөнцөд үүссэн нэг урсгалын хоч нэршил юм. Энэ урсгалын голлох найруулагчид нь ихэнхдээ Испани хамтран зүтгэгчид бүхий Итали найруулагчид байснаас ингэж нэрийджээ.
Анхны кино театрыг үүсгэн байгуулж, Леон Роберто гэж алдаршсан найруулагч Винчензо Леон ба дуугүй киноны жүжигчин Биче Валеран гэгдэх Эдвиже Валкаренги нарын гэрт Ром хотноо 1929 онд Леон төржээ. Тэрээр их сургуульд хуулиар суралцаж байгаад орхиж 18 наснаасаа эхлэн кино үйлдвэрт ажиллаж эхэлжээ.
Тэрээр өрнийн шпагетти кинонууд, мөн урт удаан болон онцгой богино дүрслэлтэй зэрэгцүүлсэн хэв загвар болон киноны амьд хөгжмөөрөө алдаршсан нэгэн билээ. Түүний хамгийн их аларшсан бүтээлүүд бол Man with No Name гурвал (өөр нэр нь Dollars Trilogy) (эдгээр нь A Fistful of Dollars, For a Few Dollars More, The Good, the Bad and the Ugly), Once Upon a Time in the West, Once Upona Time in America зэрэг юм.
Леон 1950-иад оноос тэр үед нийтлэг байсан түүхэн сэдвээр кино зохиол бичиж эхэлсэн. Бас Ром дахь Cinecitta Studios студид туслах найруулагчаар ажиллажээ.
1959 онд Стив Рийвсийн тоглосон Помпейн сүүлчийн өдрүүд хэмээх киноны найруулагч Марио Боннард өвчин тусахад, Леоныг уг бүтээлийг дуусгахыг санал болгосон. Үүнээс гадна Родосын Колоссус киног бүтээсний эцэст Леон бага төсвөөр Холливудын сонирхол татам бүтээлүүдийн адил кино бүтээх чадвартай болсон байна.
1960-аад онд түүхэн бүтээлүүдийг сонирхох сонирхол хумигдаж, Барууныг сонирхсон нийтийн анхаарлын тэргүүн эгнээнд Сержио Леон гарч иржээ. Түүний A Fistful Dollars (1961) бүтээл нь Барууны шпагетти хэв маягийн анхны төлөөлөл болсон. Акира Куросавагийн Эдогийн эриний самурайн адал явдалт зохиолд үндэслэсэн Yojimbo (1961) кино япон зохиогчийн бүтээлээс хууль ёсны дуудлагыг гаргаж иржээ. мөн A Fistful of Dollars кино тэр үеийг хүртэл цөөвтөр дүртэй байсан Америкийн телевизийн жүжигчин Клинт Ийствүүдийг од болох эхлэлийг тавьж өгсөн билээ.
Леоны дараагийн хоёр кино болох For a Few Dollars More (1965) болон The Good, the Bad and the Ugly (1966) нар гарснаар Man with No Name гурамсан зохиол бүрэн болсон. Энэ гурван кино гурвуулаа ашиг орлоготой, техникийн дэвшил үзүүлсэн билээ. Эдгээр бүтээлд Леонтой дотно хамтран ажилласан ая зохиогч Эннио Морриконегийн бүтээлүүдийг ашигласан. Шүүмжлэгчид энэ сүүлийн бүтээлийг гурамсан бүтээлийн хамгийн сайн нь гэж үздэг.
The man with No Name гурвалын амжилтыг үндэслэн Леоныг түүний удирдахдаа тун сэтгэл хангалуун хүлээн авсан Once upon a Time in the West бүтээлийг найруулуулахаар 1967 онд Парамоунт Пикчюрэсээс Америкт урьсан. Энэ кино Леоны урт хугацааны найз Сержио Донатигийн бүтээл юм. Зохиол Бернардо Бертулоччи ба Дарио Аргенто нараар бичигдсэн. Шинэ бүтээл нь Европт асар их амжилт олж, Хойд америкийн кино судлаачдаас гүн талархал хүлээсэн. Үүгээр Леоны шилдэг кинонуудын нэг болж чадсан юм.
After Once Upon a Time in the West киноны дараа Леон A Fistful of Dynamite бүтээлээ найруулжээ.
1980-аад оны эхээр Загалмайлсан эцэг киног найруулахыг Леонд санал богосон боловч тэр өөр гангстерын кинон дээр ажиллаж байсан учир татгалзсан байна. Тэрээр Харри Грэйгийн The Hoods өгүүллэгээс сэдэвлэсэн 1920, 30-аад оны үеийн Нью-Йоркийн жүүд гангстеруудын амьдралыг харуулсан бүтээл дээр арван жилийн турш ажилласан. Роберт де Ниро, Жеймс Вүүд нарын тоглосон Америкт нэгэн удаа кино 1984 онд дуусав. Энэ бол америкийн нийтлэг үзэл санааг өөр өнцгөөс харсан явдал байв. Харгислал ба хүчирхийллийг ёс зүй болон анд нөхөрлөлтэй эсрэгцүүлэн харуулжээ. Эцсийн хувилбар хэтэрхий урт болов. Варнер бросс бүтэн дөрвөн цаг үргэлжилсэн ярвигтай хүүрнэлийг засварлаж утга санааг нь алдагдуулж америкийн худалдаанд гаргалаа. Хоёр цаг орчим болгож хассан хувилбар Хойд америкт бүтэлгүйтэж, ихээхэн шүүмжлэл дагуулав. Харин бусад оронд гаргасан эх хувилбар нь олон нийт ба шүүмжлэгчдээс магтаал хүлээжээ. Эх хувилбар нь Америкт DVD-гээр гарснаар эцсийн дүндээ ихээхэн амжилт олж, олон шүүмжлэгчид уг киног урлагийн шилээвэр бүтээл гэж шаагих болжээ. Энэ кино бол Леоны сүүлчийн бүтээл байсан юм.
Леон 1989 оны 4 сарын 30-нд зүрхний шигдээсээр 60 настайдаа нас нөгчив. Леон хэт их иддэгээрээ зартай байж, энэ нь түүнийг хэт таргалахад хүргэжээ. Тэрээр дэлхийн II дайны үеийн Ленинградын бүслэлтийн тухай киноныхоо тал хэрийд явж байжээ. Тэр энэ бүтээлээ дуусгаж чадаагүй юм.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: