Кино найруулагч гэж хэн бэ?


Миний хувьд кино найруулагчийн ажил их сонирхолтой санагддаг. Ингээд энэ талаар та бүхэнтэй байгаа мэдээллээ хуваалцъя гэж бодлоо. Дандаа хүнд өгүүллэг бичиж байснаас ганц удаа хүнд хэрэгтэй байж болох мэдээлэл тавья, тийм ээ.

Кино найруулагч (Film producer)

Киноны найруулагч гэж кино хийх дүр зураг, нөхцөл байдлыг удирддаг хүнийг хэлдэг. Найруулагч нь санаачилж, зохицуулж, удирдах болон материал зарцуулах үйл явцыг хянаж, шаардлагатай мэргэжилтнүүдийг авч, ивээн тэтгэгч олдог. Найруулагч бол бүрэн төслийг кино хийх үйл явцад хувиргаж, үр дүнд хүргэгч юм. ХХ зууны эхний хагас найруулагч кино төслийн санаачлах эрх мэдэл рүү хэлбийсэн. 1950-иад оны Холливудын студийн системийн өв уламжлалтай Америкт санаачлах эрх мэдэл Захирлын гарт очсон.

1970, 80-аад оны кино, түүний хуваарилалт, борлуулалтын өөрчлөлтүүд Холливуудын орчин үеийн ер бусын хөгжлийг хангаснаар найруулагчийн гарт ихээхэн эрх мэдлийг буцаан өгсөн. Алдаршсан кино бүтээгчдээс ангидаар киноны борлуулалт ба сурталчилгааны турш Захирлын үүрэг тун чухал, энэ нь ихэнхдээ Америкийн кино үйлдвэрлэлийн хяналтын өндөр зэрэглэлтэй найруулагчид байдаг. Олон найруулагч өнөөдөр кино тутамд багадаа 120-300 мянган долларын хөлс авч байна.

Уламжлал ёсоор, Захирал ажлын шугаман дээр ажиллах үед найруулагч штабын даргаар ажилладаг. Энэхүү штаб ба ажлын шугам гэсэн зохион байгуулалтын дүрслэл нь цэргийн томоохон хамтарсан ажиллагааны тусгал юм. Энэ бүтцийн доор, найруулагч төслийг атгаж, захирлыг хянаж байдаг гэхдээ үнэн хэрэгтээ киног захирал бүтээдэг. Шугамын найруулагч бол ийм маягаар кино хийгдэж байх үед шугаман дээр санхүүгийн ба үйлдвэрлэх ажиллагаанд өдөр тутам тусалдаг найруулагч юм.

Тодорхойлолт

Найруулагч (Producer): Киноны олон өөр найруулагчдыг удирдаж хянаж байдаг гол бие хүн. Жижгэвтэр компаниуд ба бие даасан төслүүдэд Гүйцэтгэх найруулагч байж болно.

Гүйцэтгэх найруулагч (Executive producer): Чухал бүтээлүүдэд ихэнхдээ бүрэн эрхт төлөөлөгч юм уу кино студийн гүйцэтгэх захирал оролцдог, басхүү энэ цолыг техникийн талаас бусад санхүү, гүйцэтгэл ба бүтээлийн үзэл санааг байнга ажиглах голлох хөрөнгө оруулагчид өгсөн байж болно. Жижгэвтэр компаниуд ба бие даасан төслүүдэд Зохиогчтой дүйнэ.

Үйл ажиллагааны найруулагч (Co-producer): Төслийн санхүүжилтэд шаардлагатай хөрөнгийг бэлтгэж, Гүйцэтгэх найруулагчид илтгэдэг найруулагч юм. Томоохон бүтээлүүдэд бол Үйл ажиллагааны найруулагч нь өдөр тутмын ажиллагаанд илүүтэй оролцдог. Бие даасан төслүүдэд энэ нэршил бүтээлийн эхлэлийг хариуцагчийг илэрхийлж чадна.

Хамтарсан найруулагч (Associate producer): Санхүүжилтийг хамтран эзэмшиж, бүтээн байгуулах ба хянан зохицуулах зорилгоор ихэнхдээ Найруулагчаас томилдог. Заримдаа, киноны мэргэшсэн зөвлөх, эсвэл бүтээлийг үүсгэн эхлүүлэхэд чухал санхүүжилт хийсэн этгээдийг хүндэтгэн ингэж нэрлэх нь бий.

Туслах найруулагч (Assistant Producer): Ихэнхдээ Хамтарсан найруулагчийн удирдлаганд ажиллана.

Үйл ажиллагааны захирал (Production director): Бүтээлийн багийн эрхэм гишүүдийн нэрийн өмнөөс ажил хэрэг явуулах эрх мэдэл өгөгдөж батлагдсан Кино компанийн төлөөлөгч.

Шугамын найруулагч (Line producer): Киноны төсөв ба өдөр тутмын үйл ажиллагааг хянана.

Зохицуулагч (Production supervisor): Бүтээлийн аль нэг талыг удирдах үүрэг хэрэгжүүлнэ.

Менежер (Production manager): Студийг удирдана.

Пост зохицуулагч (Post production supervisor): Кинон дахь пост багийг ажиллуулна.

Бүтээлийн дизайнер (Production designer): Голдуу тайз засал, тулгуур, өнгөт хавтан, зохиомж зэрэг дэлгэцэн дээрх байрлал эсвэл тохируулгын үзэгдэх байдлыг хариуцна.

Захиргааны найруулагч: Захирлуудыг зөвлөлд тайлагнадаг, хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцааны асуудлыг голлон хариуцна.

 

Сэтгэгдэлүүд:

1. Арима | 2009-07-02 16:07:42
medlegt dusal nemer...
2. kafka | 2009-10-27 10:17:20
nairuulagch boloh yumsan
3. xarizmatika | 2009-10-29 11:21:42
Амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.