Оюутан залуучуудын зохион байгуулалтын талаар ярилцахын өмнө

 

Би энэ өгүүллэгийг оюутан байхдаа 2000 онд нэгэн сэтгүүлд нийтлүүлж байсан юм. Хуучны юм сонин байх болов уу гээд орууллаа.

 

Монгол Улсын Их Сургуулийн нийгмийн ухааны нэгэн ангийн оюутнуудад багшийн зүгээс оюутны бие даах ажлыг зөвхөн орчин үеийн техник хэрэгслээр хэвлэж бэлдсэн байх шаардлага тавьдаг ажээ. Үүнд ангийн нийт оюутнаас нэг удаад тавь орчим мянган төгрөг зарцуулдаг байна.

Мөн, 2000 оны 9 дүгээр сард Монгол Улсын Их Сургуульд шинээр элсэн орсон нэгэн оюутан Улаанбаатарт таних мэдэх газар байхгүй, МУИС-ийн дотуур байр багтаамжгүй учраас Тээврийн товчооны хүлээлгийн өрөөнд хонож байжээ. Гэтэл тэрхүү дотуур байранд тухайн үед гадны сургуулийн хэд хэдэн оюутан байрлаж байсан нь МУИСОХ-ын Хяналтын Зөвлөлийн шалгалтаар илэрсэн байна. Уг нь, дүрэм ёсоор бол эхлээд өөрийн сургуулийн Нэгдүгээр курсийн оюутнуудынхаа байрын эрэлтийг бүрэн хангах ёстой ажээ.


МУШУТИС-ийн Хичээлийн Хоёрдугаар байрны номын сангийн уншлагын танхимын багтаамж хэтэрхий жижиг учраас тэнд сурдаг оюутнууд МУИС-ийн хичээлийн Хоёрдугаар байрны номын сангийн уншлагын танхимыг зорин олноороо хүрэлцэн ирж суудгийг сургуулийн удирдлага нь анзаардаггүй байсан ба хэсэг оюутан өөрсдөө сургуулийнхаа захиралтай энэ асуудлаар уулзахад хүрсэн байна. Гэхдээ байдал энэ асуудлаар хэвээр байгаа ажээ.


Нэгэн сургуулийн дүрэм, журамд сурлагын болоод сахилгын шалтгаанаар оюутныг сургуулиасаа хөөхөөр тусгасан атал тэр сургуулийн захирал 2001 оны намар сургуулийнхаа хэдэн арван оюутныг тушаал гарган хассанаас ихэнх нь зөвхөн төлбөрөө төлөөгүй оюутнууд байжээ.


МУШУТИС-ийн оюутан залуу охидын тасгаас нэг бүсгүйтэй хувийн, тогтвортой харилцаа тогтоосноос болж "кайма" /дотуур байрны комендат/-гийн шийдвэрээр байрнаасаа хөөгдсөн баримт байна.


Нийгмийн ухааны чиглэлээр төгсөх курст сурч байгаа оюутнууд дипломын ажлын сэдэв, удирдагчаа сонгохдоо энэ талаарх Тэнхимийн эрхлэгчийнхээ саналыг ихэд хүндэтгэн үзэж, дагах ёстой байна.


Сургуулийн багшаас оюутныг дарамтлах, сурснаа шударгаар үнэлүүлэх зүй ёсны боломжийг багшид хувийн талаар бүрэн даатгахаас өөр аргагүй байдалд орох, бакалаврын төвшинд лекц унших хангалттай төвшинд хүрч амжаагүй хүнээр хичээл заалгах, төлсөн төлбөрийнхөө хэмжээний үйлчилгээг сургуулиас шаардахаас эрс болгоомжлох явдал "хангалттай" хэмжээнд байна.


Дундаж оюутан долоо хоногийн дөрвөн өдөрт нь хоногт нэг удаа хооллож байна. Оюутны хүнд нөхцөл, санхүүгийн гачигдал бодитойгоор оршин байна.


Судалгаанаас үзэхэд, дөрвөн оюутан тутмын нэг нь 7 хоногийн дөрвөн өдөрт автобусны кондукторт өгөх нэг зуун төгрөгөөр туслалцаа үзүүлэх боломжтой эсэхийг хоногт 3 хүнээс наад зах нь лавладаг байна.


Оюутан хүн автобусанд өгөх зуун төгрөгөөр ингэж өдөр бүр дутагдаж явдаг хэдий ч, мөнгөгүй байна гэдэг тэр хүний эрх ашгийг бусад нь зөрчиж болохын нэр харин биш билээ.


Сургууль болгонд Оюутны Зөвлөл байдаг юм байна! Эдгээр асуудлуудаас автобусны билетээс бусдад нь оюутны байгууллага бодитойгоор оролцоогүй бөгөөд оюутны нэрээр овоглосон энэхүү Зөвлөлүүдийн идэвхтэн залуусыг энгийн оюутнууд хоорондоо ихэнхдээ "хэнхэг баагий" гэж нэрлэдгийг "Цаг хугацаа" сурвалжлан тодорхойлcон юм.


Нилээд хэдэн арван мянган төгрөг өөрийн гараараа зарцуулдаг Оюутны Зөвлөлийн Дарга хэмээх албан тушаалд сонгогдохын төлөөх оюутны явцуу бүлгүүдийн өрсөлдөөний үр дүнгүй байдлын улмаас, оюутнууд өөрсдөө энэхүү байгууллагаа огт тоомсорлодоггүй учраас ийм байгаа хэрэг гэж үү?


Сургуулийнхаа захиргаанаас санхүүжиж, сургуулийн захиргааны үйл ажиллагааны сургалт, хүмүүжлийн чиглэлийг шууд хэрэгжүүлэгч, захиргааны бүтцийн нэгэн нэгж нь байдаг учраас ийм Оюутны Зөвлөл мэдээж оюутан хүний эрх ашгийг бодитойгоор хамгаалах аргагүй юм, иймээс өнөөгийн байдалд Оюутны Зөвлөлийн идэвхтэн оюутнуудыг энгийн оюутан бусаддаа "хэнхэн баагий" хэмээн хэлдэг ажээ.


Тэрхүү "хэнхэг баагий"-нууд юу хийж байна вэ?


Зүй ёсоор, танилцах үдэшлэг, шинэ жилийн үдэшлэг, төгсөлтийн үдэшлэг, сургуулийн багшийг гадаад явахад нь гаргаж өгөх үдэшлэг, Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн үдэшлэг, Нийслэлийн төдөн жилийн ойн үдэшлэг, бас, долоо хоногийн өмнө зарлагдаж хоёр удаа хойшлогддог сагсан бөмбөгийн тэмцээн, нэрийн төдий эрдэм шинжилгээний бага хурал . . .


Оюутны байгууллагуудад шүүмжлэл шаардлагагүй гэж үзэгчдэд хандаж хэлэхэд, хэрвээ та, "Чиний дурдсанаас гадна Оюутны Зөвлөлүүд тус бүртээ зөндөө олон юм хийж байгаа шүү дээ!" гэж хэлвэл, би яг түүнийг нь ярьж байгаа юм. Оюутны Зөвлөлүүд тус тусдаа өөр өөрийнхөөрөө ажиллаж байгаа, асуудлын гол нь, тэдний үйл ажиллагааны нийтлэг тал нь миний дурдсан зүйлс бөгөөд энэхүү үйл ажиллагааны нийтлэг тал гэдэгт одоогоор Оюутны Зөвлөлийн Даргаас сургуулийнхаа захиргаанд хууль, дүрмээ сахихыг шаардах явдал, оюутны эрх ашгийн үүднээс ямар нэгэн хүнд сурталтныг хүлээлгийнх нь өрөөнд удаанаар хүлээх явдлууд багтаагүй, хэн нэгэн Оюутны Зөвлөлийн Дарга хэрэв энэ зүйлийг хийвэл бусдын зүгээс доог тохуунд орж, хэнхэг гэдгээ тэр хүн амьдрал дээр баталсан хэрэг болно.


Бодит байдал ийм байна.


Гэтэл, цагаар хөлс төлдөг ажил "хар аяндаа" элбэгшихгүй, сургуулийн санхүү болооод сургалтын албаны ажилтан "хар аяндаа" эелдэг харьцдаг болохгүй, эрдэм мэдлэгт буурал багшийн зарим дарамт "хар аяндаа" үгүй болно гэж бүр ч байхгүй. Гагцхүү, эрдэм мэдлэг, үйл явдлууд, согтууруулах ундаан дундуур туучсаар энэ дөрвөн жил л "хар аяндаа" урсан өнгөрөх болно.

 

Энэ хугацаанд бидэнд хууль ёсны олон эрх ашиг оршин бий, нэгдүгээрт, тэдгээрийг бусдаар аль болох бага зөрчүүлэх ёстой, хоёрдугаарт, үүнийгээ өөрсдөө зохион байгуулалттайгаар хамгаалах хэрэгтэй.

 

Үүнийг хэрэгжүүлэх учиртай оюутны байгууллага нь оюутан хүнээс тусдаа ямар нэгэн субъект биш, одоо байгаа шиг сургуулийн удирдлагын бүтцийн нэгж бүр ч биш байх ёстой. Энэ бол ердөө л зохион байгуулагдсан оюутнууд байх ёстой юм.

 

 

Оюутны эрх ашиг зөрчигдөх явдалтай зэрэгцэн их, дээд сургууль, коллежид суралцагчдын эрх ашиг тоо болоод утга агуулгын хувьд өргөсч, нөгөө талаар оюутны эрх ашгаа ухамсарлах ухамсар нэмэгдэж байгаа энэ үед энгийн оюутнуудын байнгын нөлөөлөл, хяналтанд оршин байж, оюутны эрх ашгийг шууд хамгаалах бие даасан, өөрийн гэсэн байгууллага оюутан залууст хэрэгтэй байна.

 

Энэхүү байгууллагын талаар бид дараагийн дугаарт үргэлжлүүлэн ярилцах бодолтой байна.

Н.Аянга


Сэтгэгдэлүүд:

1. Арима | 2009-02-05 15:21:04
арзаак бурзаак болчжээ бичлэг чинь.
2. xarizmatika | 2009-02-05 15:37:40
Харин тийм ээ янзлах гээд л байж байна
3. d_tsendee | 2009-02-06 15:13:13
Гайгүй л уншигдаж байна ш дээ. Оюутан цаг санагдуулдаг байна ш дээ.
4. d_tsendee | 2009-02-06 15:14:47
Нөгөө баахан оюутнууд жагсдаг чинь хэдэн он билээ. СУИС-ийнхан авч бариж жагсдаг чинь. 97 билүү 98 онд билүү. Аминдаа сүртэй юм болж билээ.
5. d_tsendee | 2009-02-06 15:16:04
СУИС-ийнхан авс барьж жагсаж байсан.
6. Төгсөө (зочин) | 2009-02-06 21:17:23
тэр нилээн дээр үеийнх байх аа
7. buhuu (зочин) | 2009-02-10 11:14:34
үнэн гое байна
8. muis (зочин) | 2009-02-27 04:01:06
odoo ch gesen tr bvgd yag heveeree l bga sh dee.ene bvgdiig neg tiish ni shiideh lheregtei bna.oyutnii baiguulag jilees jild ulam l yalzran doroitsoor bna.shudrag zuils tsuun bolson shuudee.ter henheg baagiinuud odoo hurtel baisaar l.
9. xarizmatika | 2009-03-18 09:44:57
Харин нэг тиймэрхүү юм байгаад л байдгийн.
10. Sascha | 2009-04-04 20:21:37
Oyutan uye sanaand orchixloo, mon ch zalxuu oyutan bj bilee
11. asi (зочин) | 2009-11-14 16:28:56
huue shutis mongold baihgui tom nomiin santai boltsan naad bichlegee awch haya
12. xarizmatika | 2009-11-17 10:03:30
арван жилийн өмнөх бичлэг юм аа. хэхэ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.