Харууслын аяз

Харууслын аяз эгшиглэнэ

Харуулдан зогсоо эцэг тэнгэрийн хаяаг ширтэнэ

Уртын дуу шуранхайлна

Өндрөөс зарим нь ирнэ.

Муу мэдээ сэтгэл донсолгосон

Мөч хормууд урсан өнгөрч байна.

Насаараа хүлээсэн эцгийн сэтгэл

Нартай хамт энэ үдэш гудайж байна.

Хүүгийн үгс чихэнд нь ёолно

Хүрээд ирээч гэж хэлэх шиг

Хүү чинь очиж явна гэж шивнэх шиг

Хөөрхий эцгийн санчиг бууралтжээ.

Цаг бүр хөөрч, буух том жижиг онгоцны дуун

Цохилж дэнслэх зүрхийг нь даран нүргэлнэ

Ув улаан тэнгэрийн хаяа

Ямар нэгнийг түүнээс авч

Зүв зүгээр цагийн зүү

Ямар нэгнийг түүн рүү чирэх шиг.

Холын туяанд онгоц сүүдэртлээ

Буулгасан дугуй нь цээжин дээгүүр уран гүйж

Гаргасан дуу нь сэтгэл дээгүүр эргэлдэв.

Дээшээ, доошоо

Бүх юм анир чимээгүй

Тэгснээ онгоц эргэн уухилан ирнэ.

Хүлээлт!

Эцсийн хэдхэн мөч!

Аажим аажмаар цаг

Судсан дахь цус шиг урсан

Онгоцноос өөр хөдөлгөөн үгүй

Гэхдээ

Оволзсон далай бууралтсан сэтгэлд мөсрөн шавзалзана

Гагцхүү

Эцгийн харуусал

Бүхнийг ойлгов

"Ээж чинь уйлна" гэж л хэлдэг юм

Эхэр татан гашуудсан сэтгэл нь

Энгийн нэг санаа алдалтаар л илэрдэг юм.

Хүү нь түүнийг тойрон нисэх шиг

Хөдлөх тойрог бүрт алслан холдох шиг

Түүнийг тойрон усны эргүүлэг шиг

Түм буман цацраг татах шиг

Орчлон түүнийг дагаад эргэсэн ч

Оргүй их тэвчээр л аавыг байрнаас нь хөдөлгөсөнгүй.

Наран эцэслэн жаргаж, цацрагийн сүүлчийн дуслаа бөхөөв.


2000 оны 8 дугаар сарын 14

Багануур

Сэтгэгдэлүүд:

1. xarizmatika | 2009-01-23 19:15:52
Зочилсонд баярлалаа. Сэтгэгдлээ хуваалцана уу.
2. tuvshinzaya (зочин) | 2009-01-23 19:27:47
okei
3. Style_s | 2009-03-30 14:55:59
yamar aimar shuleg ve buur gunigtai bolchihloo
4. xarizmatika | 2009-03-30 18:49:27
Надаас сайхан үгс хэзээ ч амаар давахгүй байх даа.
5. Style_s | 2009-03-31 11:07:59
yagaad oodorog bail daa naizaa nadad chinii xarizmatika gedeg ner ih taalagdsan shuu
6. xarizmatika | 2009-03-31 20:23:36
баярлалаа
7. lkhagvasuren (зочин) | 2009-04-13 18:36:51
Unsei huugee eej n SWEDEES saihan shuleg bichjee minii huu olon saihan shuleg bicherei eej n huudee ih hairtai shuu.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.