Далд эдийн засаг
    Далд эдийн засаг гэж ярьцгаах юм. Би сайн мэдэхгүй л дээ. Ямар эдийн засагч биш. Би нэг газар ажиллаж байхдаа нийгмийн даатгалын дэвтэр дээрээ цалингаа 50 мянгаар бичүүлдэг, харин касснаас сарын цалингаа 250 мянгаар бодуулж авдаг байлаа. Тэр засагт бичүүлээгүй орлого болох 200 мянган төгрөгийг л гадна дотны дарга нар далд эдийн засаг гээд байгаа юм уу даа. Гэхдээ би сайн ойлгохгүй юм. Миний хувьд улсаас нуусан 200 мянган төгрөг маань лав далд эдийн засаг яавч биш. Харин дарга нарт мэдэгдээгүй учир тэдний хувьд далд эдийн засаг мөн байх. Тэгвэл дарга нарын ярьдаг тэр ил эдийн засаг гээч нь надад, над шиг үй олон хүнд огтхон ч ил тод бус учир тэр бол миний хувьд далд эдийн засаг яалт ч үгүй мөн.
"Далд эдийн засаг" цааш унших »
Хүлээлгийн өрөөний тэмдэглэл
  Би хүйтэн жаварт хөөгдсөөр гэртээ орж ирлээ. Харанхуйд тэмтэчсээр лаа олж, гэрэл бариад мод нүүрс холин гал өрдөв. Энэ муу гэр маань л намайг хүлээх юм даа. Өөр намайг хэн буюу юу л хүлээв гэж. Нэг модон авдар, нэг хужаа зурагт, хөнгөн цагаан данх, хөөтэй жижиг тогоо хамтдаа намайг хүлээсэн байна. Пүржийнтэй ор, угаагаагүй хэдэн аяга, зуух тойрон үхдэл царайлах тамхины ишнүүд наддаа үнэнчээ харуулах гэж хэрдээ хичээсэн бололтой. Навсархай муусайн сонингууд галд дулаацахаа хүлээн ширээн доогуур урвайцгааж байна. Угаадасны төмпөн гадуураа орос зайрмаг шиг мөсрөн гялалзжээ. Ганцхан тог муу пизда л алга байна.
"Хүлээлгийн өрөөний тэмдэглэл" цааш унших »
Агуу найруулагч Сержио Леон (1929.1.3-1989.4.30)
Барууны шпагетти хэв маягийн хамгийн алдаршсан киноны захирал, найруулагч ба кино зохиолч. “Барууны шпагетти” гэдэг нь эх газрын Европт Баруунжсан итали гэж нэрлэгддэг, 1960-аад оны дунд үеэс барууны кино ертөнцөд үүссэн нэг урсгалын хоч нэршил юм. Энэ урсгалын голлох найруулагчид нь ихэнхдээ Испани хамтран зүтгэгчид бүхий Итали найруулагчид байснаас ингэж нэрийджээ.
"Агуу найруулагч Сержио Леон (1929.1.3-1989.4.30)" цааш унших »
Кино найруулагч гэж хэн бэ?

Миний хувьд кино найруулагчийн ажил их сонирхолтой санагддаг. Ингээд энэ талаар та бүхэнтэй байгаа мэдээллээ хуваалцъя гэж бодлоо. Дандаа хүнд өгүүллэг бичиж байснаас ганц удаа хүнд хэрэгтэй байж болох мэдээлэл тавья, тийм ээ.
Кино найруулагч (Film producer) Киноны найруулагч гэж кино хийх дүр зураг, нөхцөл байдлыг удирддаг хүнийг хэлдэг. Найруулагч нь санаачилж, зохицуулж, удирдах болон материал зарцуулах үйл явцыг хянаж, шаардлагатай мэргэжилтнүүдийг авч, ивээн тэтгэгч олдог. Найруулагч бол бүрэн төслийг кино хийх үйл явцад хувиргаж, үр дүнд хүргэгч юм. ХХ зууны эхний хагас найруулагч кино төслийн санаачлах эрх мэдэл рүү хэлбийсэн. 1950-иад оны Холливудын студийн системийн өв уламжлалтай Америкт санаачлах эрх мэдэл Захирлын гарт очсон.
"Кино найруулагч гэж хэн бэ?" цааш унших »
ХОРИН ТАВНЫ БУУДАЛ

Эрчилсэн салхитай үдшээр алхсаар автобусны буудал дээр хүрч очлоо. Цэцэрлэгийн хайсыг налан сандал тавьж зэрэгцэн суусан хоёр эмгэн цаасан хайрцганд өрж тавьсан тамхи, чихэр тэргүүтэн худалдаалж, автобусанд суух хүмүүс буудал дээр зогсон хүлээж, автобусанд суухгүй хүмүүс буудлыг нэвт алхан өнгөрч байна. Дөнгөж жаргасан нарыг эзгүйчилсэн хаврын догшин салхи их хотын өлөн саарал тоос бужигнуулан үймүүлж, дэргэд зогсох охины хөнгөн хормойг дэрвэгнүүлэн ичээнэ. Бөөн бөөнөөр нүүх хар нүүлс тэнгэрээс хүмүүсийг тольдон харж, ангаж цангасан байгаль дэлхийд хураа хайрлах уу яах уу хэмээн тээнэгэлзсэн мэт хааш нүүхээ мэдэхгүй яг дээр тогтжээ.
"ХОРИН ТАВНЫ БУУДАЛ" цааш унших »
БУХИМДАЛ

Хэзээ нэгэн цагт хүн байтугай түүний гар нь, нүд нь, ямар нэг жижиг эд эс нь хүртэл бухимдах үе байдаг. Ялангуяа хайрлаж явдаг дотны хүн рүүгээ уурсан хашгирч, гунин бэтгэрч, цугтаа байгаа мөртлөө хол сэтгэлийн үүлэрхэг тэнгэрийн хаяанаас нэгэн рүүгээ гунигт харц хааяа нэг шидэлчихээд, эргэж ч харалгүй хаалга саван гарах цаг бий.
"БУХИМДАЛ" цааш унших »
ШУДРАГА ЁС УУ ЭВ НЭГДЭЛ ҮҮ
  Өчигдөр орой Элбэгдорж, Энхбаяр хоёрын халз мэтгэлцээн болж өнгөрлөө. Юуны өмнө, энэ жилийн сонгууль урд өмнөхөөс хамаагүй өндөр төвшинд, сурталчилгааны сайтар бодож төлөвлөсөн ажиллагаатай явагдаж байна. Түүхэнд үлдэх сонирхолтой сонгуулийн кампанит ажил болж өндөрлөж байна аа.
"ШУДРАГА ЁС УУ ЭВ НЭГДЭЛ ҮҮ" цааш унших »
Хэзээ шинэлэх вэ?
    Си-1 телевизээр монголын цорын ганц үзмэрч өвгөн Дашцэрэн, цорын ганц үнэн түүхч-анх-энхийн гүн ухааныг нээгч агуу суут Нагаанбуу, тэдний үнэнч найзууд сууцгааж, монголын ард түмний тэнгэр шүтлэгт наян хувийг төлөөлж байгаагаа зарлаж байна.
"Хэзээ шинэлэх вэ?" цааш унших »
Хариулах ёсгүй асуулт
  Цөм болон түүнийг тойрон асар хурдтай эргэлдэгч электронуудаас бүрдэх бидний ертөнц мөн л бүх ертөнцийн таталцлын хуулийн дагуу од болон түүнийг тойрон асар хурдтай эргэлдэгч гаригуудаас бүрдэх бөгөөд хэрвээ бүх ертөнцийн таталцлын хуулийг физикийн шинжлэх ухаан санаанд багтамгүй өндөр төвшинд задлан шинжилж, зөвхөн манай нарны аймаг төдийгүй, зөвхөн манай галактик төдийгүй, зөвхөн дуран авайд өртөх бусад сая сая галактик төдийгүй, бидний төсөөлөл ч хүрч үл чадах тийм холыг төдийгүй, бүх ертөнцийн татацлалын хууль хүрч үл чадах тийм холыг ч хүртэл тооцоолон бодож бүх галактикуудын байрлалын гурван хэмжээст зургийг гаргаж түүнийгээ асар холоос өргөн өнцгөөр харвал ямар дүрс харагдах бол?
"Хариулах ёсгүй асуулт" цааш унших »
Тамхины хулгай
  Сүүгэн хурдлах халтуурын машины урд суудалд бүүвэйлэгдэн зүүрмэглэсээр хоёр цаг яах ийхийн зуургүй өнгөрч, Улаанбаатараас хөдлөхөд орж эхэлсэн хавар цагийн шиврээ бороо сэтгэл угаах мэт цонхон дээгүүр бөнжигнөн урсаж дуусаад, бороо зогсож, алсын бараа тодроход төрөлх хотын бараа үзэгдлээ.
"Тамхины хулгай" цааш унших »
Оюутан залуучуудын зохион байгуулалтын талаар ярилцахын өмнө
  Би энэ өгүүллэгийг оюутан байхдаа 2000 онд нэгэн сэтгүүлд нийтлүүлж байсан юм. Хуучны юм сонин байх болов уу гээд орууллаа.   Монгол Улсын Их Сургуулийн нийгмийн ухааны нэгэн ангийн оюутнуудад багшийн зүгээс оюутны бие даах ажлыг зөвхөн орчин үеийн техник хэрэгслээр хэвлэж бэлдсэн байх шаардлага тавьдаг ажээ. Үүнд ангийн нийт оюутнаас нэг удаад тавь орчим мянган төгрөг зарцуулдаг байна.
"Оюутан залуучуудын зохион байгуулалтын талаар ярилцахын өмнө" цааш унших »
Харууслын аяз
Харууслын аяз эгшиглэнэ Харуулдан зогсоо эцэг тэнгэрийн хаяаг ширтэнэ Уртын дуу шуранхайлна Өндрөөс зарим нь ирнэ.
"Харууслын аяз" цааш унших »
ХҮНД ЦАС
Цас лавшран орсоор...
"ХҮНД ЦАС" цааш унших »
Интернэт ирээсэй

Интернэт ирээсэй.

Куртын зурвас

Амиа хорлосон Нирвана хамтлагийн дуучин Курт Кобайны цогцосны дэргэдээс олдсон зурвас.

Нирваанд хүрэх зам
Нирвана. Энэ үгийг сонссон уу? Ариусч, гэгээрч, бурханы хутгийг олох гэсэн утгатай санскрит үг. Харин энэ үг өнөө үед монголчууд бидний сайн мэдэхгүй боловч шинэ үеийн хөгжим нөлөөнд нь байсаар байгаа нэгэн хамтлагийн нэрээр алдаршсан байдаг. Тэр бол Нирвана.
"Нирваанд хүрэх зам" цааш унших »
ҮНЭРТЭЙ УС
    Намайг хурдан ирэх хэрэгтэй байна гэж ажлаас утасдаж, тэгээд би худалдаж авахаар үзэж байсан цүнхээ орхиод түм түчигнэсэн барааны их дэлгүүрээс гадагш гарахаар ганц байх хаалга руу нь зүтгэж байгаад хариугүй хаалганд тулж очдогийн даваан дээр бөөгнөрөлдөн шахцалдаж зам бөглөн зогссон бөөн хүмүүст тулж хэсэг гайхаад дундуур нь нэг зүтгэж үзээд хулмасны эхүүн үнэр танарт ой гутан зогсож аргагүйдэн тогтож ажтал, “Эрхэм үнэр-Их хямдрал” гэж бичиж өлгөсөн том хаягны доор зогсох шаазан ваар шиг гөлгөр царайтай дарвагар худалдагч бүсгүй харваас бийлэгжүү эхнэрт хандан “Та энэ усыг авбал энэ эр усыг үнэгүй бэлэглэнэ шүү дээ” хэмээн өгүүлээд, дэргэд нь зогсох өсвөр насны охинд үзэмжит ягаан шилтэй уснаас үнэрлүүлэнгэээ, “Энэ ус ер нь тийм аягүй ялдам үнэртэй шүү дээ, охидууд их авдаг юм шүү дээ” гэж дарваганан хэл амаа элдэв болгон өгүүлж, үнэртэй усны “агуу их” хямдралд чихэлдэн зогсох хөгшин залуу эмсийн дундуур харваас өчүүхэн хэргийн аргыг олоод сурчихсан шавилхан бор залуу зүтгэсээр аль хэдийн лангуун дээр оччихсон “Тэр цэнхэр савтайгийн хажуугийн усыг чинь тавин миллиграмм авъя” гэж нэг их юм мэддэг хүн шиг юм хэлчихсэн мэт хүүхдэрхүү бор царайндаа зохиогүй арзгар шар шүд гарган маасайтал инээхэд дөнгөж сая энэ бужигнаан дунд бачимдан зогсож байсныгаа дөнгөж саяхан мартчихсан бололтой туяхан гэнэн бүсгүй худалдагчийн гараас чихэлдэн байж салгасан шилтэй юмаа цүнхэндээ хийхээр биендээ баймгүй их хүч гарган хүмүүсийг түлхэж холдуулсаар хажуугаар өнгөрөхөд өнөөх ханхлаад байсан эхүүн хулмас хамар луу огцом цоргиод өнгөрч, нөгөө бяцхан ялдам үнэрт бүсгүй улам бүр ялдам болчихсон “аягүй зүгээр ялдамхан” үнэртэй усаа далд хийнгээ таран одож буй хүмүүсээс алгуурхан холдсоор элдэв лангуу өлөвхийн одов.
"ҮНЭРТЭЙ УС" цааш унших »
Амиа хорлох эрх
    Он жилүүдийг элээсэн буурал салхи өөд болоочдын булшны дээгүүр хэн нэгнийг эрж хайх мэт эргэлдэж, аясаар нь боссон их хотын өлөн тоос түүний хөлөөр үймнэ.
"Амиа хорлох эрх" цааш унших »
Оргилд
  Зураг. Хаг, Ачмаг нуурууд Дунд Өгөөмөрийн уулан дээрээс. Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл, Түнэл сумын нутаг 2007 он.   Гэрийн бүрээс идэх ямаанд чимээ өгч буй гэрийн эзний дуунаар би сэржээ. Өглөөний жихүүнд дагжин майхнаас гарахад тугалын зэлэн дээр хүүхнүүд дуу шуугүй, нойрмогдуухан цугларцгааж, саах үнээнийхээ тугалыг өөвлөн гаргаж байв. Хонин сүрэг хотоо тойрон хэвтэцгээж, угийн адтай эртэч ямаанууд  ойр зуур бэлчих нь бэлчиж, андуутай тэргэн дээр авирах нь авирч, хоорондоо мөргөлдөх нь мөргөлдөж, хүний хараа хариулан гэрийн бүрээс амтлах нь амталж, янз бүрийн ааш авир гаргацгааж байна.  
"Оргилд" цааш унших »
Он жилүүдийн хурдан галт тэрэг
  /Тэнэг нэгэн өвгөнд зориуллаа/   Тэнэгхэн зангаасаа болж чамайгаа алдсансан Тэгээд он жилүүд урсан өнгөрсөнсөн.  
"Он жилүүдийн хурдан галт тэрэг" цааш унших »
(Нийт: 37)